ХӨСҮТ-ийн сувилагч шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэнийг шалгаж байна

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулах өнөөдрийн хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд хууль зөрчиж, PCR шинжилгээг хуурамчаар үйлдэж өгсөн. Өөрөөр хэлбэл, шинжилгээ өгөөгүй хүнийг шинжилгээ өгсөн мэтээр хуурамч хариу гаргасан.  Үүнийг цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй гэж үзэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна”.

“Энхсаран сувилалд халдвар хамгаалал, ариутгалын ажилтай холбогдуулан албан тушаалтан 6, дэглэм зөрчсөн 5, эмх замбараагүй байдал үүсгэсэн 2, нийт 13 хүнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлсэн” гэлээ.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн албан тушаалтнуудтай холбоотой цар тахлын үед хууль бусаар тендер явуулж байна, мөнгө завшиж байна гэсэн гомдол УОК-т иржээ. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаад албан тушаалтантай холбоотой гэж үзэн АТГ-руу шилжүүлсэн байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *