Цаашид тэгш, сондгой дугаараар зорчуулахыг дэмжих үү?
Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл үүсдэг. Энэ байдлаас сэргийлж нийслэлээс 7 хоног буюу энэ сарйн 3 хүртэл авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.
Түгжрэлийг бууруулах онцгой үүрэг хүлээгээд буй Хотын дарга Д.Сумъяабазар цаашид тэгш, сондгой дугаараар зорчуулах шийдвэрийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ асуудлыг энэ сарын 7-нд болох НИТХ-аар оруулахаар бэлтгэсэн байна. Түгжрэлийн асуудлыг цэгцэртэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэх бодолтой байгаа аж.
Харин иргэд олон нийт тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэрийг үр дүн багатай, аргацаасан арга хэмжээ гэх зэргээр шүүмжилсээр байна.