Хэнтий аймагт эхнэрээ хөнөөгөөд өөрийгөө боомилсон хэрэг гарчээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт өнгөрөгч наймдугаар сарын 30-ны өдөр 33 настай эрэгтэй Э, 21 настай, эхнэр З-г хөнөөгөөд өөрийгөө боомилсон хэрэг гарчээ.
Хэргийн газрын үзлэгээр эхнэр З-гийн баруун чихнээс цус гарсан, баруун талын чамархай, шанаа хэсэгт зулгарсан шархтай нас барсан байсан бол нөхөр Э нь гэрийнхээ тоононоос шар өнгийн бүсээр өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байсан ба тэд хадлан хадаж байх үеэрээ маргалдсан байж болзошгүй байгаа юм.
Мөн хэрэг гардаг өдөр талийгаач эхнэрийнхээ ээж рүү “Хүү нь болчимгүй зүйл хийчихлээ. Эхнэртээ хайртай шүү” гэж зурвас илгээсэнг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байна. Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газрыг шалгаж байна.