БЗД-ийн 26-р хороонд 5 тохиолдол нэмж бүртгэгдлээ
БЗД-ийн 26-р хорооны хөл хориог өнөө өглөө цуцалсан бөгөөд өнөөдрийн байдлаар 5 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Тус хороонд хөл хориог 3 дугаар сарын 17-ноос тогтоосон бөгөөд өчигдрийг хүртэл 28 тохиолдол батлагдаад байсан ийнхүү батлагдсан тохиолдол 33 боллоо.
Тиймээс 26 дугаар хорооны иргэд хөл хорио цуцлагдсан гэж халдвар хамгааллын дэглэмийг бууруулахгүйгээр хариуцлагаа улам нэмж, сахилга баттай байхыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа.