Украины дайныг эсэргүүцсэн Орос бизнесмен нас баржээ
Украины дайныг эсэргүүцсэн газрын тосны томоохон компанийн захирал Равил Маганов Москвагийн төв эмнэлгийн цонхноос унаж нас барсан байна. 67 настай тэрбээр Лукойл компанийн захирлаар ажилладаг байсан юм. Лукойл нь Газпромын ард жагсдаг ОХУ-ын хоёр дахь том компани.
ОХУ-ын төрийн өмчит телевиз түүнийг эмнэлгийн зургаадугаар давхраас үсэрч амиа хорлосон гэж мэдээлжээ. Харин Лукойл мэдэгдэл хийхдээ тус компанийн захирал ноцтой эмгэгээр өвчилсний дараа нас барсан гэсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сард Маганов зэвсэгт мөргөлдөөнийг аль болох хурдан дуусгаж, гал зогсоох тохиролцоонд хүрэхийг уриалсан. Энэ жил ОХУ-ын таван томоохон бизнесмэн хачирхалтай нөхцөл байдал дор нас барсан. Мөн хэд хэдэн улстөрч, сэтгүүлч, шүүгчид учир битүүлэг байдлаар амь насаа алдсан билээ.
Эх сурвалж Unilad
Б.БУЯНДОРЖ