Н.Баярмөнх, Э.Бат-Амгалан нар  ҮНЭНД ГҮЙЦЭГДЭВ

БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхөөр ахлуулсан  дүүргийн онцгой комисс шөнө дөлөөр хуралдан  26-р хороонд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Шөнөөр гарсан шийдвэрээ 00.30 цагийн үед пэйж хуудсандаа нийтэлсэн  тул оршин суугчдын олонх нь  мэдээлэлүй үлдсэн юм.

Хөл хорьсныг мэдээгүй иргэд ажилдаа явахаар гартал бөөн цагдаагийн хамгаалалт,  хориотой тууз тэмдэг  угтах нь тэр. Оршин суугчид, цагдаа нарын  хоорондох хэрүүл зөрчил ингэж эхлэв.

Эмнэлэгт нялх нярайгаа үзүүлэх, байгууллагынхаа санхүүгийн тайланг гаргах  гээд  төлөвлөсөн, чухал,  хойшлуулшгүй яаралтай ажилтай хүмүүс учраа олохгүй хий үймэлдэв. Яг энэ үйл явцтай зэрэгцээд  26-р хорооны засаг даргыг халж сольсон асуудал өндрөө авч, хороон даргаа үлдээх оршин суугчдын эсэргүүцэл хөдөлгөөн идэвхижсэн юм.

Энэ хооронд БЗД-ээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон чуулганы хуралдаанд худал  тайлбар өгөх нь тэр. Түүний хувьд хэдийгээр дэвшиж гишүүн болсон ч  хороодын дарга нарын өөрийн талын намын хүмүүсээр солих асуудалд далдуур идэвхийлэн оролцдог нэгэн.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанд “Миний сонгогдсон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан асуудалтай холбоотойгоор тайлбар хэлье. Баянзүрх дүүргийн 26-р хороонд гэнэтийн хязгаарлалт  хийлээ гэж яриад байна. Энэ бол гэнэтийн хязгаарлалт биш. Өмнөх өдрийн 18:00 цаг гэхэд тухайн хорооны бүх байрны үүдэнд зөвлөмж бичиг наасан. Баримт нь бий.

Хоёрдугаарт хорооны байрны фэйсбүүк группүүдэд маргаашаас эхлэн  хорио тогтооно гэдгийг зарласан. Гаргасан журам, тогтоолын дагуу, нөхцөл байдалтай холбоотойгоор шийдвэр гаргасан. Иргэдийн үл ойлголцсон, улс төржсөн асуудлаас ийм асуудал үүсээд байгаа юм билээ” гэх тайлбар хэлсэн.

Гэвч энэ тайлбар үнэнд нийцэхгүй байсан нь олон баримтаар тодорхой болсон юм Эцэст нь “Элизабет” хотхоноос эмэгтэй хүн унаж амиа алдсанаар байдал бишдэж, тэр оройноо дахин хуралдаж 5 хоногийг гүйцээлгүй хөл хориог цуцаллаа.

Нөхцөл байдал ийнхүү буруугаар эргэсэн тул БЗД хэн гэгч эрх мэдэлтэн, хэний заавраар хатуу хөл хорио тогтоов гэх асуулт гарч ирсэн. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хэлснээр ийм чиглэл өгөөгүй гэх.

Ямартаа БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнхийн буруу шийдвэр балаг тарьж, хүний амиар төлөгдсөн бол УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан чуулганы танхимд худал мэдээлэл  өгсөн нь нотлогдлоо.  Корона гэх айдас, болгоомжлолоор далимдуулан  26-р хорооны засаг даргыг хэл амгүй халж солих гэсэн санаархал эцэстээ үнэнд гүйцэгдэв.

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *