|

Ховдын Засаг дарга Э.Болормаа Ерөнхий сайдаас захирамжаа авчээ

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн хуралдаан энэ сарын 29-ний өдөр болж, Ховд аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан нэрээ татсан тул төлөөлөгчид ил санал хурааж, Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжиж Монгол улс түүхэндээ анх удаагаа эмэгтэй Засаг даргатай болсон.

Гэвч өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Засаг дарга үүрэгт ажилдаа ороогүй байгаа талаар тус аймгийн иргэд шүүмжлэлтэй хандаад буй. Харин тэрээр өнөөдөр /2022.09.02/ Ерөнхий сайдаас захирамжаа аваад, нутаг буцаж байгаа аж.

Юутай ч шинэхэн Засаг дарга Э.Болормаад ажлын амжилт хүсье.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *