Л.Энх-Амгалан: Хуурамч дипломтой багш нарыг орон даяар зарлана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, НЗД Д.Сумъяабазар нар “Нарны үрс” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарын асуудлыг ирэх долоо хоногт зарлахаар болсноо дуулгав.

Тэрбээр “Нийт 35 мянган багш нарынхаа дипломын шалгалтыг хийж дуусч байна. Ирэх долоо хоногт ЕБС-д багшилж буй хуурамч дипломтой багш нарыг зарлана. Их, дээд сургуулиудад багшилж байгаа, магистр, докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн дипломыг плагиаризмын шалгалтад хамруулж, бусдаас хулгай хийсэн,  диплом нь хуурамч байгаа хүмүүсийг орон даяар зарлана” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *