|

НҮБ: БНХАУ Шинжаанд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй

НҮБ удаан хугацааны турш явуулсан мөрдөн шалгалтын тайландаа БНХАУ Шинжаан мужид хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. БНХАУ энэхүү мэдэгдлийг барууны орнуудын зохиосон худал зүйл хэмээн мэдэгдэж НҮБ-ыг тус тайланг нийтлэхгүй байхыг хүссэн аж.

Тэрхүү тайланг лалын шашинтай Уйгурчууд гэх мэт үндэсний цөөнхийн эрхийг ноцтой зөрчиж байгаа эсэхийг шалгаж үзсэний үндсэн гаргасан байна. НҮБ-ын Мөрдөн шалгагчид үндэсний цөөнхийг тамлан зовоож, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг батлах жинтэй нотолгоо олжээ. Дэлхийн Уйгурчуудын их хурал тэрхүү тайлан гарсны дараа олон улсыг яаралтай арга хэмжээ авахыг уриалсан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *