Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн улс орон даяар буяны ном хурна
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх тухай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын 2022 оны наймдугаар сарын 24-ний 10 тоот захирамжийн дагуу МБШТ-Гандантэгчэнлин хийдтэй хамтран Монгол Улсад анх удаа нийт 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Монголын бүх сүм хийдүүд Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн энэ сарын 10-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг буяны ном хурах арга хэмжээг зохион байгуулна.
Буяны ном хурах арга хэмжээнд Ганжуур, Ерөөл зэрэг ном хурах бөгөөд Хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болон нийт ном даган баясах хүсэлтэй иргэдийг өргөнөөр оролцохыг урьсан байна.