“Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 50 хувийг эцэг эхээс нь гаргуулах шаардлагатай”
Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2400 төгрөг байдаг. Тус мөнгөөр хүүхэд хангалттай илчлэг авч чадахгүй байгаатай эцэг эхчүүд мөн холбогдох албаны хүмүүс санал нэгддэг.
Мөн энэ оны хоёрдугаар сард УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх үед тус салбарын сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхтэй нь хуваалцахгүй бол, төр дангаараа нуруун дээрээ үүрч явахад хүндрэлтэй болж байна. Тиймээс цаашид хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс нь гаргуулах шаардлага байна” гэж мэдээлж байсан юм.
Тэгвэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхчүүдээс авах талаарх судалгааг БШУЯ-наас хийж байгаа аж.
Энэ талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмараас тодруулахад “Энэ жил холбогдох байгууллагууд цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний чанар дээр анхаарч ажиллана. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулинд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг, эхтэй хуваалцах боломжийг хуульчилсан байдаг. Тиймээс үүний хүрээнд манай яам судалгаа хийж байгаа” гэв.
50 % 50% chaach dee амар хэрүүл уруулгүй бага бн тх бна гэхгүй амар
Эцэг эхээс бгахан мөнгө аваад нэмэрлээд доривтойхон стандарт нормоор нь шим тэжээлтэйхэн шиг хоол өгчөөч дээ ирээдүй эрүүл саруул өвчин зовлонгүй сайхан бвал ээж аав бидэнд ч болоо ш дэ