Мянган ээж ажилтай, орлоготой боллоо
Энэ жил нийслэлд 34 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангасан. Хүүхдийн тоо нэмэгдэх хэрээр цэцэрлэгийн багшийг нэмэх шаардлагатай.
Тиймээс энэ жил хүүхдээ асран гэртээ сууж буй 1000 ээжийг туслах багшийн дамжаанд суулгажээ. МУБИС тэргүүтэй сургуулиудын консерциум энэ зун хоёр ээлжээр 1000 туслах багшийг 45 хоногийн сургалтад хамруулсан байна.
Сургалтад хамрагдсан багш нар 18 кредитийн 11 төрлийн хичээл судалсан аж. 45 хоногийн сургалтаар үзсэн хичээлүүд дараа дараагийн сургалтын кредитэд тооцогдож, туслах багшаас багш, багшаас эрхлэгчид дэвшин суралцах боломжтойг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцолжээ.
Ийнхүү мянган ээж ажил, орлоготой болсон байна.