АТГ: “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Даваацэрэн нарын ажил, гэрт нэгжлэг хийсэн нь үнэн
“Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар өнгөрөгч дөрөвдүгээр сард томилогдсон Ц.Даваацэрэн, компанийн нягтлан бодогч С.Бэлэгдэмбэрэл нарын нэр бүхий хүмүүсийг АТГ-аас шалгаж байна.
Ц.Даваасүрэн дарга тэргүүтэй хүмүүсийг ямар үндэслэлээр шалгаж байгаа талаар АТГ-аас тодруулахад “АТГ-т ирсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж байгаа нь үнэн.
Авлигын асуудал уу, тендертэй холбоотой асуудал уу гэдгийг прокурорын зөвшөөрөлгүй өгөх боломжгүй. Ямар ч гэсэн шалгаж буй асуудалд холбоотой хүн болгоныг шалгаж байгаа, нэгжлэг хийсэн нь үнэн” гэлээ.
Эх сурвалжуудын мэдээллээр захирал Ц.Даваацэрэн тэргүүтэй хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал олгож, их хэмжээний авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн бололтой.
Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрийн хөрөнгөөр буюу 69.9 тэрбум төгрөгөөр барьсан “Эрдэнэт медипас” эмнэлгийг Я.Энхчулуун захиралтай “Медикал” ХХК-д ямар ч үнэ төлбөргүйгээр 18 жилийн гэрээ байгуулсан асуудал нь одоо ч шалгагдсаар байгаа юм.
О.ЦОЛМОН