Л.Энх-Амгалан: Орос III сургуулийн захирал Ж.Соронзон тэтгэвэртээ гарч, ажлаасаа чөлөөлөгдөнө

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр NTV телевизэд ярилцлага өгөх үеэрээ Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх 10 дугаар сараас чөлөөлөх тухай ярьжээ.

Тэрбээр, “Боловсрол өөрөө улс төр байж болохгүй. Хүүхдүүдийг албадан улс төрийн үйл ажиллагааг сургуулиуд хийхгүй байх ёстой. Иймэрхүү тохиолдол гаргасан багш, сурган хүмүүжүүлэгч, удирдлага байвал бид тодорхой хэмжээний хариуцлагын арга хэмжээ авна.Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон ирэх 10 дугаар сараас тэтгэвэртээ гарах гэж байгаа. Мөн тус сургуулийн ой ирэх сард болох учир сургуулийн ойг өнгөрөөгөөд захирал Ж.Соронзонтой хөдөлмөрийн гэрээгээ цуцлах шийдвэрийг гаргасан” гэжээ.

Similar Posts

One Comment

  1. Тэгээд залгуулаад шорон шааж дээ бабаяагаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *