Х.Оргил-Эрдэнийг Дарханы замын асуудлаар цагдан хорих шийдвэр гарчээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замын их засвар шинэчлэлтийн ажлын явцтай өнгөрөгч зургаадугаар сард танилцах үеэрээ Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон бүх төрийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа  шийдвэр гаргах талаар хэлж байсан.

Энэ шийдвэрийн дагуу Улаанбаатар-Дарханы автозамын бүтээн байгуулалтын ажил удааширсан асуудалд холбоотой бүх албан тушаалтныг АТГ-аас шалгаж эхэлсэн. Тэр дундаа, Дарханы замын ажил эхлэх үед ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин энэ удаа ЗТХЯ-ны Зам ашиглалтын газрын дарга асан Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих прокурорын зөвшөөрөл гарсан талаар эх сурвалж мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *