Испанийн улаан лоолиор байлддаг фестиваль 2 жилийн дараа эргэн ирлээ
Испанийн улаан лоолиор байлддаг Ла Томатина фестиваль цар тахлын улмаас 2 жилийн турш тасалдсаны дараа эргэн ирлээ. Бунол тосгоны Томатина гудамжинд өнгөрсөн лхагва гарагт (2022.08.31) дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс улаан лоолиор байлдсан байна. Тус фестивальд нийтдээ 130 тонн улаан лооль ашиглажээ.
Энэ жилийн Ла Томатинад 20 мянга гаруй хүн оролцсон байна. Тэрхүү фестиваль нь наймдугаар сарын хамгийн сүүлийн лхагва гараг бүр болдог. Анх 1945 онд Бунол тосгонд амьдардаг хүүхдүүд хоолоор байлдсан нь Ла Томатина болж хувирсан аж. Гэвч тус арга хэмжээг 1950-аад оны эхээр хориглосны улмаас хэдэн жил тасалдан ч олон нийтийн хүсэлтээр 1957 оноос хойш үргэлжлүүлэн зохион байгуулсаар ирсэн байна. Анх Ла Томатинад оролцоход үнэ төлбөргүй байсан боловч 2013 оноос хойш төлбөртэй болсон аж.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ