АНУ-ын дундаж наслалт 1996 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүржээ
АНУ-ын Засгийн газраас гаргасан тоо баримтаар тус улсын иргэдийн дундаж наслалт 1996 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүржээ. Энэ жилийн байдлаар АНУ-ын дундаж наслалт 76.1 болсон байна. Цар тахлын өмнө Америкчууд дунджаар 79 насалдаг байсан аж.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлснээр коронавирусийн цар тахал энэхүү уналтад хамгийн их нөлөө үзүүлжээ. 2019-2020 оны хооронд үзэгдсэн дундаж наслалтын уналтын 74 хувийг, харин 2020-2021 оны уналтын 50 хувийг бүрдүүлсэн байна. Наслалт багассаны хоёр дахь том шалтгаан нь санамсаргүй бэртэл байжээ. Мөн зүрхний өвчин, элэгний архаг эмгэг, амиа хорлолт их хэмжээний нөлөө үзүүлсэн аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ