Баруун дөрвөн зам, 100 айл орчмоор агаарын чанар “бага бохирдолтой” түвшинд хүрчээ
Улаанбаатар хотын агаарын түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн долоо хоног буюу наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 4-ний өдрийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 1-р хороолол, Толгойт, Нисэх, Хайлааст, Таван буудал, 13-р хороолол, Амгалан, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим “цэвэр” болон “хэвийн” байв.
Зарим өдөр 100 айл, Баруун дөрвөн зам орчим “бага бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Дэлгэрэнгүйг ЭНД–ээс унших боломжтой.
Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтэс