Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна
Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна.
1981 оны эл өдөр Байконурын сансрын буудлаас БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч “Салют-6” сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.
Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.