Яруу найрагч Л.Өлзийтөгсийн гурав дахь ном франц хэлээр хэвлэгджээ

 Яруу найрагч Л.Өлзийтөгсийн гурав дахь ном франц хэлээр хэвлэгджээ.

Өмнө нь түүний  өгүүллэгийн номыг франц хэлээр хөрвүүлсэн Р.Мөнхзул энэ удаа яруу найргийн шилмэл түүврийг нь ийнхүү орчуулсан байна. “Бореалиа” хэвлэлийн газрын захирал Эмили Май ерөнхий редактораар ажиллаж, франц зураач Изабель Салмон хавтсыг нь урлажээ.

Номын нэрийг Эмили Май өгсөн бөгөөд de nuit нь “шөнө” гэсэн үг. Éclats нь “гялбаа” бөгөөд “хэлтэрхий, хэсэг” гэсэн давхар утгатай аж. Тиймээс “Шөнийн гялбаан, Шөнийн хэлтэрхий” гэх салаа утгаар ойлгож болох нь. Уг номд 100 шүлэг багтжээ.

Ташрамд дурдахад, яруу найрагч Л.Өлзийтөгсийн 2017 онд “Аквариум” хүүрнэл зохиолын ном, 2022 онд түүний богино шүлгүүд “Хумхийн тоосны нас” нэрээр франц хэлээр хэвлэгдэж байжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *