“Цагаан суварга” дахь 98.2 сая төгрөгийн ОТОГЛОХ ЦЭГ
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд улсын хэмжээнд 100 байршилд отоглох цэг байгуулахаар төлөвлөсний дотор Дундговь аймагт Өлзийт сумын Цагаан суварга, Гурвансайхан сумын Их газрын чулуунд отоглох цэг байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Энэхүү ажлын хүрээнд Өлзийт сумын “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт “Отоглох цэг” байгуулах ажлыг “ХАНГДА” ХХК улсын төсвийн 98.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэн хүлээлгэн өгчээ.
Энэхүү “Отоглох цэг” нь байгаль орчныг хамгаалах, аялагч, жуулчдын тав тухыг хангах, байгальд ээлтэй аялал, жуулчлалыг дэмжих зорилготой юм.
Тус ажлын хүрээнд 40 машины зогсоол, 31 майхан барих талбай, 120 м явган зам, гэрэлтүүлэг, ширээ, сандал бүхий тухлах сүүдрэвч болон гал түлэх цэг бүхий 1,2 га талбайн хамгаалалтын хашаа барьж, ариун цэврийн байгууламж, шорлогны зуух, мэдээллийн самбар, угтах хаалга зэрэг бүтээн байгуулалтыг хийжээ.