REUTERS: Их Британийн дараагийн Ерөнхий сайдаар Лиз Трасс сонгогдох магадлалтай байна
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн долдугаар сард албан тушаалаасаа огцрох болсон билээ. Жонсон Консерватив намын гишүүн байсан тул дараагийн Ерөнхий сайдыг тус намын гишүүнээс сонгох юм. Өнгөрсөн долоо хоногуудын турш сангийн сайд асан Риши Сунак, Төрийн нарийн бичгийн дарга Лиз Трасс хоёр Ерөнхий сайдын албан тушаалын төлөө өрсөлджээ.
Тэднээс Трасс Их Британийн шинэ удирдагчаар сонгогдох магадлал өндөр байгаа аж. Консерватив намын дунд явуулсан сонгуульд хэн ялж, Ерөнхий сайд болохыг Их Британийн цагаар даваа гарагийн 11:30 минутад зарлах аж. Шинээр сонгогдсон сайд мягмар гарагт (2022.09.06) Шотланд руу явж Хатан хаан Элизабеттэй уулзах юм. 47 настай Трасс сайдаар сонгогдвол Их Британид нүүрлээд буй үнийн өсөлттэй нэн даруй тэмцэхээ амласан байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ