Муу дүн тавьсан багш нараа модонд хүлж зодсон хэрэг гарчээ

Энэтхэг улсын Жарханд мужийн Думка дүүрэгт муу дүн тавьсан багш нараа модонд хүлж зодсон хэрэг гарсан байна. Өнгөрсөн наймдугаар сарын 29-ны өдөр гурван эрэгтэйг модонд хүлсэн бичлэг цацагдсан аж. Бичлэгт нэгэн дүрэмт хувцастай хүүхэд “Би энэ бичлэгийг олон хүмүүс үзээсэй гэж хүсэж байна” гэж хэлсэн нь оржээ.

“Free Press Journal” нэртэй Энэтхэг агентлаг мэдээлснээр сурагчид дүн нь буруу байна гэсэн шалтгаанаар тэдгээр багш нарыг дуудан авчирсан аж. Думка дүүрэгт байрладаг Гопикандар тосгоны цагдаагийн албан тушаалтан Нитянанд Бхотка “Тус хэрэг үнэхээр болсон эсэхийг шалгаж үзсэний дараа сурагчдын харьяалагддаг сургуульд цагдаад нэхэмжлэл гаргахыг зөвлөсөн. Гэвч тус сургууль хүүхдүүдийн ирээдүйд муугаар нөлөөлж магадгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэл гаргахаас татгалзсан” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *