Артист Morningstar-г саатуулж, мансуурсан эсэхийг шалгаж байна

Артист Davaidasha, Morningstar нарыг хар тамхи, мансууруулах бодисын төрөл, сэтгэцэд нөлөөт ургамал хэрэглэсэн гэх үндэслэлээр түр саатуулсан гэх мэдээлэл зарим хэвлэлүүдээр гараад байна.Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ оны есдүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн “А” гэгчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьчилсан байдлаар илэрсэн байна.

Шалгалтын хүрээнд иргэн “А” гэгчээс каннабис гэх нэршилтэй бодис эд мөрийн баримтаар хураан авч, түүнийг баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байна. Иргэн А гэдэг нь Morningstar аж. Харин Davaidasha-гаас хар тамхи илрээгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ 1. “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *