“Говь” ХК-ийн дэргэдэх Говийн багачууд цэцэрлэг нээлтээ хийлээ
Монгол Улсаас дэлхийн зах зээлд гарч бизнесээ амжилттай өргөжүүлж буй “Говь” брэнд БШУЯ-наас гаргасан байгууллагын цэцэрлэг санаачилгад нэгдэн нийгмийн тогтвортой хөгжил бодлогын хүрээнд ажилтнуудынхаа нийгмийн асуудал, ажил хөдөлмөрөө саадгүй гүйцэтгэх таатай нөхцөлийг бүрдүүлэн 46-р цэцэрлэгийн салбар бүлэг болох “Говийн багачууд” цэцэрлэгийг 3-н долоо хоногийн хугацаанд бүтээн байгуулалтыг хийж 9-р сарын 5-ны өдөр нээлтээ хийснээр 100 гаруй цэцэрлэгийн насны хүүхдийн сурч мэдэх, хөгжих боломж нээгдэж байна.
Говь “ХК”-нд 500 гаруй цэцэрлэгийн насны хүүхэдтэй 290 ажилтан байгаа бөгөөд өрх толгойлсон ээж аав, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан, үйлдвэрт болон ээлжийн хуваариар ажилладаг ажилтнуудын хүүхдүүдийг эхлэн хамруулсан байна.
Улсаас багшийн цалин хоолны зардлыг хариуцан “Говь ХК”-ийн зүгээс анхны хөрөнгө оруулалт болох 500 сая төгрөг болон цаашид гарах цэцэрлэгийн ашиглалтын зардлыг хариуцаж ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх мөн ажиллаж хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байгаа юм байна.
Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй үндэсний ууган үйлдвэр “Говь брэндэд талархал илэрхийлье.