|

Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс боллоо

Их Британийн дуулиант ерөнхий сайд Борис Жонсоны залгамжлагчаар Лиз Трасс тодорлоо. 47 настай Лиз Трасс гадаад хэргийн сайдын алба хашиж байсан бөгөөд ерөнхий сайдад нэр дэвших нь тодорхой байв. Тэрбээр Сангийн сайд Риши Сунактай өрсөлдөж, 57:43 харьцаатай ялалт байгуулжээ.

Өвлийн эрчим хүчний хямрал, ажил хаялт, эдийн засгийн уналт зэрэг олон асуудлыг тэр өвлөн авч байна. Хоёр сарын турш үргэлжилсэн сунгаанд  эдгээр асуудал үндсэндээ яригдаагүй юм.

Лиз Трассыг өнөөдөр Шотландын Балморал шилтгээнд хатан хаан II Элизабет ерөнхий сайдаар томилно.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *