Булган аймагт аянга буусны улмаас айлын байшин шатжээ

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө баг, Рашаант хэсгийн 5-521 тоотод энэ сарын 3-ны өдрийн 20:30 цагийн орчим 15-20 минут үргэлжилсэн усархаг дуу цахилгаантай аадар бороо орж, аянга буусны улмаас байшин шатсан тухай мэдээллийг есдүгээр сарын 5-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд очиход иргэн О-ын 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *