О.Хангай аваргын цолны мялаалга наадам ирэх долоо хоногт болно
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул О.Хангай арав даван түрүүлсэн. Тэрээр аварга цолныхоо талархал хүндэтгэлийн наадмыг допингийн шинжилгээний хариу гарсаны дараа ард түмэнтэйгээ тэмдэглэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Допингийн хариу гарсан бөгөөд түүний цолны мялаалгын тов гарчээ.
Тодруулбал, есдүгээр сарын 13-нд Ховд аймгийн төвд улсын аварга О.Хангайн цолны мялаалга наадам болно. Ташрамд дурьдахад Ховд нутгийн арслан Ш.Ванчинхүү төрийн наадамд түрүүлснээс 82 жилийн дараа нутгийн хүү О.Хангай аварга цол хүртсэн юм.