|

Еврогийн ханш сүүлийн 20 жилд анхны удаа ам.доллароос бага болов

ОХУ Европ руу байгалийн хий зөөвөрлөдөг “Nord Stream 1” хоолойн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа баасан гарагт (2022.09.02) мэдэгдсэн. Үүний дараа, даваа гарагт (2022.09.05) еврогийн ханш сүүлийн 20 жилд анхны удаа ам.доллароос бага болж унажээ.

Лондонгийн цагаар даваа гарагийн 13:00 минутад нэг евро 0.9915 ам.доллартой тэнцсэн байна. Дэлхийн томоохон зургаан валютын эсрэг ам.долларын ханш ямар байгааг үзүүлдэг индекс мөн сүүлийн хорин жилд байгаагүй хэмжээнд өсжээ. Европын Холбооны эдийн засгийн комиссар Паоло Жентилони “CNBC” агентлагт хэлэхдээ “ОХУ улсуудтай хийсэн гэрээгээ хүндэлнэ гэж бид итгэж байна. Гэхдээ тэд энергийн экспортоо зэвсэг болгон ашигласаар байвал бид хариу арга хэмжээ авахаа нэмнэ. Европын Холбоо бэлэн” хэмээсэн байна.

Эх сурвалж: CNBC
Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *