Афганистаны нийслэл дэх ОХУ-ын элчин сайдын яамд террорист халдлага болж 6 хүн нас баржээ

Афганистаны нийслэл Кабул хот дахь ОХУ-ын элчин сайдын яамны үүдэнд террорист халдлага болж, тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас зургаан хүн нас барж арван хүн гэмтжээ. Элчин сайдын яамнаас мэдээлснээр даваа гарагт (2022.09.05) болсон тус халдлагын улмаас нас барсан хүмүүсийн хоёр нь яамны ажилчид байсан аж.

Тэрхүү халдлагыг “Islamic State” буюу “IS” нэртэй экстремист бүлгэм үйлджээ. Элчин сайдын яамны байрладаг дүүргийн цагдаагийн албаны дарга Мавлави Сабир “ОХУ-ын элчин сайдын яамны хамгаалагч нар бөмбөг тээвэрлэж явсан амиа хорлогчийг буудсан” гэж хэлсэн байна. Нэг жилийн өмнө Талибанчууд Афганистаныг эрхшээлдээ оруулж төр барих болсон. Талибанчууд төрийн эрхийг авсны дараа Кабулд дахь элчин сайдын яамны үйл ажиллагаагаа зогсоогоогүй цөөхөн хэдэн орны нэг нь ОХУ юм. Гэсэн хэдий ч Москва Талибанчуудын засгийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *