АНУ: ОХУ Хойд Солонгосоос зэвсэг худалдан авч байна
ОХУ-д тавьсан олон орнуудын хоригийн улмаас Москва цэргүүдээ зэвсгүүдээр хангаж чадахгүйд хүрсэн тул Хойд Солонгосоос зэвсэг худалдаж авч байгаа хэмээн “New York Times” мэдээлсэн байна. Тус агентлаг нууцлалын ангиллаас гаргасан баримт бичиг олж авсан нь ОХУ Пёньянаас олон сая их бууны сум, пуужин худалдаж авсан тухай байсан аж.
Хэрвээ дайн удаан үргэлжилбэл ОХУ Хойд Солонгосоос үргэлжлүүлэн зэвсэг худалдан авах шаардлагатай болно хэмээн АНУ-ын албан тушаалтан хэлсэн байна. Мөн ОХУ-ын Иранаас худалдаж авсан дронууд өнгөрсөн долоо хоногт Москвад буусан аж. Дайн эхэлснээс хойш Иран, Хойд Солонгос хоёр ОХУ-тай харилцаагаа сайжруулах бодлого явуулж эхэлсэн. Тухайлбал Умард Солонгос Украины дайнд АНУ-ыг буруутгаж барууны орнууд ОХУ-ыг хүч ашиглахгүй байх аргагүй нөхцөлд шахаж оруулсан хэмээжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ