Ж.Соронзон захирал сургуулийнхаа нэр дээр өөрөө захиран зарцуулах эрхтэй НАЙМАН ТЭРБУМ төгрөг хадгалуулжээ

Монгол Оросын хамтарсан III дугаар сургуулийн захирал Ж.Соронзон авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх асуудал он дамнан яригдсаар байгаа билээ.

Энэ жилийн хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн тус сургуулийн захирлын ёс зүйгүй үйлдэл, хамгаалагч нэртэй хэдэн Орос залуус сургуулийн үүдэнд сэтгүүлчидтэй маргалдсан, сэтгүүлчийн биед халдсан гэх мэт асуудал сүүлийн үед цахим сүлжээнд цацагдаад буй.

Ж.Соронзон захирлын асуудал үүгээр дууссангүй. Тэрээр өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр Тээвэр хөгжлийн банканд сургуулийнхаа нэр дээр өөрөө захиран зарцуулах эрхтэй найман тэрбум төгрөгийн хадгаламж нээлгэжээ. Хадгаламжийг энэ оны аравдугаар сарын 28-ны өдөр хүртэл хадгалуулсан аж.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *