|

BBC: Оросын иргэдийн Шенгений виз авах хураамжыг нэмж, хүлээх хугацааг нь уртасгажээ

Өнгөрсөн долоо хоногт Европын Холбооны улсуудын гадаад хэргийн сайд нар ОХУ-тай байгуулсан виз хөнгөвчлөх гэрээгээ цуцлахаар санал нэгдсэн билээ. Энэ гэрээ сүүлийн 15 жилийн хугацаанд үйлчилсэн бөгөөд Оросын иргэдийг Европын Холбооны улсуудад аялж, жуулчлахад чухал дэмжлэг болж байжээ.

Тэгвэл Европын Холбооны Комисс өчигдөр Оросын иргэдэд үйлчлэх визийн шинэ нөхцөлийг боловсруулснаа танилцуулжээ.

Уг нөхцөлийн дагуу Шенгений виз авах хураамж 35 еврогоос 80 евро болон нэмэгдэж, хариу хүлээх хугацаа нь 10 хоногоос 45 хоног болон уртассан байна. Мөн олон удаа нэвтрэх виз авах шалгуур нь өндөрсөж, виз авахад бүрүүлэх материалын тоо нэмэгджээ. Визийн хураамжийг зөвхөн хүмүүнлэгийн шалтгаанаар хөнгөлөх боломжтой байх гэнэ.

Үүнээс гадна Европын Холбооны улсууд Украины нутаг дэвсгэрт олгогдсон ОХУ-ын паспортыг хүлээн зөвшөөрөхгүй байх санал боловсруулсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *