Д.Амарбаясгалан: ОМХС-ийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаал өнөө өглөө гарсан
Монгол Оросын хамтарсан III дугаар сургуулийн захирал Ж.Соронзон авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх асуудал цахим сүлжээнд шуугиад байгаа билээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Орос Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг тус сургуулийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгаланд мэдэгдэж, салбарын сайдын тушаалыг гардуулан өглөө.
Тэрбээр, “Ж.Соронзон нь Монгол Улсын Засгийн газрын бодлого чиглэлийг зөрчсөн гэж дүгнэж байна. Мөн Үндсэн хуулиар олгосон “…хүнийг яс үндэс, гарал угсаагаар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд ТУЗ-ийн даргын хувьд та Оросын талтай ойлголцож энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг ЗГХЭГ-ын даргын хувьд үүрэг чиглэл болгож байна” гэв.