Ж.Батбаясгалан: Өнөөдөр тэгш сондгойгоор зорчуулах асуудлыг эцэслэн шийдэх боломжгүй
Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 2022 оны наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан.
Өнөөдрийн НИТХ-ын тээврийн хэрэгслийн тэгш, сондгойгоор зорчуулах талаар хэлэлцэх тухай яригдаж хүлээлттэй байсан ч хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй.
Энэ талаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: “НИТХ-ын 15-р хуралд энэ тухай асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй. Өнөөдөр төлөөлөгчид болон засаг дарга санал гаргаж энэ асуудлыг сонсох, танилцах асуудал бол боломжтой. Тэрнээс шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Мөн тэгш сондгойн асуудал бол тулгамдсан үеийн асуудал болохоос эцсийн шийдэл биш” гэв.