Энэ сарын 25 “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”

Жил бүр “Автомашингүй өдөр” зохион байгуулдаг. Энэ жил энэ өдрийг есдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Дэлхийн “Автомашингүй өдөр” жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдөр тохиодог бөгөөд дэлхийн хотуудын нэгэн адил Улаанбаатар хот 2009 оноос хойш тэмдэглэн ирсэн. Ингэхдээ хүрээлэн буй орчин  болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тус өдрийг зохион байгуулж ирсэн юм.

Энэ жил уг арга хэмжээг Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 383 жилийн ойг угтан тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байгаа аж. Арга хэмжээний үеэр нийслэл Улаанбаатар хотын нийгмийн салбарын олон талт арга хэмжээ, мөн иргэдэд эрүүл, аюулгүй, эрсдэлгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулах юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *