|

BBC: Зимбабве улсаас Африкийн хамгийн эртний үлэг гүрвэлийн араг яс олджээ

Зимбабве улсаас 230 сая жилийн өмнө амьдарч байсан Африкийн хамгийн эртний үлэг гүрвэлийн араг ясны үлдэгдлийг эрдэмтэд 2017 болон 2019 онд судалгааны ажил явуулж байх үедээ илрүүлж байжээ.

Mbiresaurus raathi нь хойд 2 мөчин дээрээ явдаг 1 метр өндөртэй.

Кэйп тауны их сургуулийн палеонтологич, профессор Анусуяа Чинсамы Туран ВВС агентлагт ярилцлага өгсөн бөгөөд тэрбээр “Эдгээр үлэг гүрвэлүүд нь эволюцийн замаар хөгжиж байх үедээ хуурай, хатуу ширүүн уур амьсгалтай газраас илүүтэйгээр халуун чийглэг орчныг даган амьдарч байсан байх магадлалтай. Тийм ч учраас бид тэдний араг ясны үлдэгдлийг дэлхийн өнцөг булан бүрээс олж илрүүлсээр байгаа билээ. Одоогийн Зимбабве улсын байрлаж байгаа хэсэг нь эрт дээр үеэс одоог хүртэл халуун, чийглэг уур амьсгалтай, ан амьтан амьдрах, ургамал ургахад тун таатай орчин бүрдсэн газар юм” хэмээсэн байна. Mbiresaurus raathi-ын бараг ихэнх араг яс Зимбабве улсын өмнөд хэсэгт байрлах Булаваё хотын музейд хадгалагдаж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *