Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд бид хоёрт хичээл заасан багш, анги хамт олон бий
Олон нийтийн сүлжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг “МУИС-ийн хуулийн ангид сурч төгсөөгүй” тухай мэдээлэл тархсан.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Бид хоёр төгссөн нь үнэн. Бидэнд хичээл заасан багш нар бий, анги хамт олон, диплом хамгаалсан сэдэв ч бий. БШУЯ-д диплоины дугаар нь бүртгэгдсэн байгаа шүү дээ. Биднийг дипломыг үзүүлэх гэхээсээ илүүтэй бүртгэлтэй систзмээс нь үзэж болно” гэв.