О.Оюунболд Хонконгийн лигт очсон анхны монгол тоглогч боллоо

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг болон “СП Фалконс” клубийн тоглогч Оюунтуяагийн Оюунболд Хонконг улсын Дээд лигийн “Sham Shui Po FC” клубтэй нэгдээд байгаа билээ. Тэрээр шинэ багтаа өөрийн үндсэн байрлал болох баруун жигүүрийн довтлогч, хагас хамгаалагчаар тоглоно.
О.Оюунболд МХБХ-ны “Футзалын дээд лиг”-ийн “Монголын тэмүүлэл” клубээс тамирчны гараагаа эхэлж, 2020 онд 73 гоол оруулж Футзалын дээд лигийн мэргэн бууч, МХБХ-ны “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн билээ.
Мөн 2019 онд 19 хүртэлх насны шигшээ багт Гуам улсын эсрэг 2 гоол, 2021 онд 23 хүртэлх насны шигшээ багт Лаос улсын эсрэг 1 гоол оруулж, 2022 онд АХБХ-ны Азийн цомын эрхийн төлөөх тоглолтод үндэсний шигшээ багтаа дуудагдаж тоглосон юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *