ХҮИС: “Боловсрол, шинжлэх ухааны яам”-ыг шүүхэд өгнө
Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн багш нарын төлөөлөл хэвлэлийнхэнд хандаж, БШУЯ-ыг шүүхэд өгч байгаагаа мэдэгдэв.
БШУЯ-наас Төрийн өмчийн зарим боловсрол, сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 293 дугаар тогтоол болон 2022 оны наймдугаар сарын 03-нд БШУ-ын сайдын сургалт эрхлэх туснай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай А/296 дугаар тушаалтай холбоотойгоор тус сургуульд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шүүхэд албан ёсоор хандана гэсэн юм.
Багш нарын төлөөлөл “БШУ-ны сайд наймдугаар сарын 19-ний өдөр дээрх тушаалыг танилцуулахад л анх удаа энэхүү шийдвэрийн талаар сонссон. Бидний хувьд гэнэтийн шийдвэр байсан учраас цочирдож хүлээж авсан. Ингээд БШУЯ-ны дээд боловсролын газрын дарга, сайдтай уулзах хүсэлт тавьсан ч одоог хүртэл сайдтай бол уулзаагүй байна” гэв.