Д.Амарбаясгалан: Төрийн байгууллага, албан хаагч бүр хүний эрхийг дээдэлж, хамгаалах ёстой

Монгол Оросын хамтарсан III дугаар сургуулийн захирал Ж.Соронзон авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх асуудал цахим сүлжээнд шуугиад байгаа билээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудаснаа ингэж нийтэлжээ.
“Монгол улсын үндсэн хуулийн 14-р зүйлийн 14.2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг.
Гэтэл Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзон нь нэр бүхий иргэний талаар илтэд нэр төр, алдар хүндэд нь халдсан хүний эрхийн мэдрэмжгүй, ёс зүйгүй мэдэгдэл хийж Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчлөө.
Энэ бол аливаа төрийн оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байгаа аль ч албан хаагчийн хувьд асар ёс зүйгүй, бусдын эрхэд халдсан үйлдэл юм. Тиймээс ОМХСургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ажиллагаа хийгдэж байна.
Цаашид төрийн байгууллага, төрийн албан хаагч бүр хүний эрхийг дээдэлж, хамгаалдаг, хүний эрхийн аливаа зөрчил гаргавал хариуцлага хүлээдэг хандлагыг төрийн бүх шатанд бүрэн нэвтрүүлэх болно” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *