ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас жаргал ирнэ

Аргын тооллын 9 сарын 8, Бархасвадь гараг. Билгийн тооллын 13

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

  • Үс засуулвал: Жаргал ирнэ.
  • Наран ургах, шингэх: 06.20-19.20
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
  • Суудал: Гал

Тооно одтой, хөх хулгана өдөр. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн урд зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 0 цаг 56 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments