|

REUTERS: Путин энергийн экспортоо бүрэн зогсоож, Европыг өвөл хөлдөөнө гэж сүрдүүлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Владивостокт болсон эдийн засгийн форумын үеэр хэрвээ Европийн холбоо газрын тос болон байгалийн хийд үнийн дээд хязгаар тогтоовол бүх энергийн экспортоо зогсоож, өвөл барууны орнуудыг хөлдөөнө гэж сүрдүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Их Долоон орон ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоох болсноо мэдэгдсэн. Хэрвээ үүнтэй ижил шийдвэр Европийн холбоо гаргавал тэдэнтэй хийсэн гэрээгээ цуцална гэж Путин хэлжээ. Тэрбээр “Хийсэн гэрээгээ зөрчих улс төрийн сэдэлтэй шийдвэр Европ гаргах уу? Гаргана, тийм тохиолдолд бид гэрээгээ дагахгүй. Бидний ашиг сонирхолтой зөрөлдвөл юу ч нийлүүлэхгүй. Газрын тос байгалийн хий, нүүрс алийг нь ч нийлүүлэхгүй. Харин бид Орос ардын үлгэр дээр гардаг чонын сүүлийг тас хөлдөөсөн шиг ял онооно” хэмээсэн аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *