|

Apple компани “IPhone 14” утасны дөрвөн загварыг танилцууллаа

“Apple” компани  iPhone 14 ухаалаг гар утасны дөрвөн загвар, Apple Watch ухаалаг бугуйн цагны гурван загвар, хоёрдугаар үеийн AirPods Pro чихэвчээ шинээр танилцуулаа.

Ингээд эдгээр шинэ бүтээгдэхүүнүүдтэй товч танилцъя.

iPhone 14, iPhone 14 Plus

Arslan.mn

 

iPhone 14 нь $799-оос, iPhone 14 Plus нь $899-оос эхлэх үнээр есдүгээр сарын 9-нөөс захиалгаа авах гэнэ. Харин худалдаалж эхлэх хугацаа нь iPhone 14 есдүгээр сарын 16-н, iPhone 14 Plus аравдугаар сарын 7-н юм байна.

iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max

Arslan.mn

 

Үндсэн iPhone 14 загвартайгаа адилхан 6.1 ба 6.7 инч хэмжээтэй iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max хувилбарууд технологийн хувьд хэд хэдэн дэвшлийг нэвтрүүлжээ.

iPhone 14 Pro хувилбар $999, iPhone 14 Pro Max хувилбар $1,099-оос эхлэх үнээр есдүгээр сарын 9-нөөс захиалгаа авч, есдүгээр сарын 16-нд худалдаалагдаж эхлэх гэнэ.

Apple Watch Series 8, Apple Watch SE, Apple Watch Ultra

Arslan.mn

 

Apple Watch Series 8 загварын GPS хувилбар нь $399, үүрэн холбооны хувилбар нь $499-оос эхлэх үнээр өнөөдрөөс захиалгаа авч, есдүгээр сарын 16-наас худалдаалагдах гэнэ.

2020 онд хамгийн сүүлд танилцуулагдаж байсан Apple Watch SE загвар энэ онд эргэн ирэхдээ өмнөхөөсөө 20 хувиар хурдан S8 чиптэй, ослын горимтой болж сайжирчээ.

GPS хувилбар нь $249, үүрэн холбооны хувилбар нь $299 үнээр ижил хугацаанд худалдаалагдаж эхлэх гэнэ.

AirPods Pro 2nd generation

Arslan.mn

 

Нэг бүрэн цэнэглэлтээр зургаан цаг, цэнэглэгч хайрцагтайгаа бол 30 хүртэл цаг хөгжим сонсох боломжтой. Бас чихэвч бүр болон цэнэглэгч хайрцаг тус бүрдээ чанга яригчтай болсон тул Find My апп ашиглан хаана байгааг нь мэдэж болохоор болжээ.

AirPods Pro $249 үнээр есдүгээр сарын 9-нөөс захиалгаа авч, есдүгээр сарын 23-наас худалдаалагдах гэнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments