|

Паркинсоны өвчнийг гурван минутын дотор оношлох тест бүтээжээ

Манчестер хотын их сургуулийн эрдэмтэд арьснаас арчдас авч гурван минутын дотор Паркисноны өвчнийг оношилдог тест бүтээсэн байна. Тэрхүү тестийг бүтээхэд Шотландын иргэн 72 настай Жой Милн тусалжээ. Жой нөхөр нь Паркинсоноор оношлогдохоос 12 жилийн өмнө түүний биеийн үнэр өөрчлөгдсөнийг анзаарсан байна. Эмч нар тус тестийг хэрэглэж эхлэхийн өмнө дахин судалгаа явуулж үр дүнг нь шалгах хэрэгтэй хэмээн эрдэмтэд хэлжээ.

Тэрбээр нөхөрт нь гарсан өөрчлөлтийн талаар “Түүний биеийн үнэр ялангуяа мөр, хамарнаас гарах үнэр тааламжгүй сонин болсон. Мөн түүний хүзүүний арын арьс, ер нь арьс нь бүхэлдээ өөрчлөгдсөн” гэж хэлжээ. Жой энэхүү үнэр тэрхүү өвчинтэй холбоотой гэдгийг Их Британийн Паркинсоны өвчинтэй хүмүүст туслах газарт очиж өвчтөнүүд нөхөртэй нь ижилхэн үнэртэй байсны дараа олж мэдсэн аж. Түүний тусламжтай эрдэмтдийн бүтээсэн тест лабораторийн орчинд Паркинсоныг 95 хувийн оновчтой оношилдог аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *