Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай дараах асуудлуудаар тохиролцоонд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд /2022.09.07/ бараалхлаа Тэрээр уулзалтын хүрээнд ОХУ-тай дараах асуудлуудаар тохиролцоонд хүрлээ. Үүнд:
– Зүүн босоо чиглэлийн төмөр замын төслийг ОХУ дэмжинэ.
– АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиров.
– ОХУ Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
– Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцлаа.