О.Мөнхжин: Ж.Соронзонг хүүхэд, багш, ажилчдаа зоддогийг манай гэр бүлийн хүн төгссөн учир гэрчилнэ

Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байгаа талаар О.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа ингэж бичжээ.

Тэрээр, “Хөгийн ч юм аа даа. Нэг бага сургуулийн захирлын асуудлаар улс даяараа сенсаацлааад л… Зөрчилтэй, гэм буруутай бол шалгаад л хуулиараа шийдчихэж чадахгүй… Хандивын анги гэдгийг, хахууль авдгийг нь би 10 жилд байхын л мэднэ. Бүх улсын сургуульд хахуулийн хүүхдүүд бий!

Хүүхэд, багш, ажилчдаа зоддогийг манай гэр бүлийн хүн төгссөн учир гэрчилнэ. Бид арай л миа юм аа! Нээх айхтар төрийн дээд албаны ч хүн биш. 10 жилийн сургуулийн захирал. Бөөн сенсаац, бөөн хэл ам. Хөгийн жижиг юмтай байнга зууралдана. Улсаараа миагийн шинж!” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *