|

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг чөлөөлөх үү?

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн сүүлийн зургаан сарын хугацаанд ажлаа  цалгардуулсан гэдэг асуудал  МАН-ын Удирдах зөвлөлийн хэмжээнд очжээ. Мөн Засгийн газрын хуралдаанаар түүнд сануулах арга хэмжээ авсан аж.

Засаг дарга М.Бадамсүрэнгийн ийнхүү олон сараар ажлаа  цалгардуулах болсон шалтгаан нь  бусдад зодуулж, хүнд бэртэл аван урт хугацаанд эмчилгээ хийлгэж  байгаатай холбоотой гэх мэдээлэл байна. 

Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөл  шууд томилгоо руу оролгүй эхний ээлжинд тус аймагт Ажлын хэсэг томилох бололтой.

Ямартаа ч дээрх шалтгааны улмаас  Дорнод аймгийн  олон ажил удааширч, цалгардсан байгааг  даруй засах үүрэг хүлээжээ.

Сануулахад  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс орны хөгжилд түлхэц болох томоохон төсөл хөтөлбөрийг гацаасан гэдэг  шалтгаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт  ажлаас нь чөлөөлж Э.Болормааг томилоод байгаа юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *