Таван тэрбум долларын үнэтэй сар Дубайд газардана

Канадаас гаралтай архитектурын компани болох “Moon World Resorts Inc” нь Дубай хотноо сарны хэлбэртэй амралтын газрыг буюу резортыг байгуулахаар төлөвлөжээ.

Саран резорт нь жил бүр 2.5 сая зочдыг хүлээн авах чадалтай байх төдийгүй дотроо эрүүл мэндийн төв, цэнгээний газар, сансрын аялал жуулчлал гэх мэт маш олон үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлэх гэнэ.

Мөн энэхүү резорт нь 735 фут өндөртэй байх бөгөөд тус компанийн зүгээс 48 сарын дотор барьж дуусган, ашиглалтад оруулахаар зэхэж байгаа аж.

Эх сурвалж: Vadda magazine

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments