Ерөнхий сайд хөл хорио тогтоох бол ЭРТ МЭДЭЭЛЭХ чиглэл өгчээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр вакцинжуулалтын Ажлын хэсгийнхэнтэй хуралдаж байна.
Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 100-аас буухгүй байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УОК, НОК-ыг хуралдуулах үүрэг өгсөн байна. УОК шийдвэр гаргахдаа иргэдээс мэдээлэл нуухгүй, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх чиглэл өгчээ.
Нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгээд байгаа бол халдварын нөхцөл байдал улам хүндэрч, нэг хоногт бүртгэгдэх халдварын тоо тогтмол нэмэгдсээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн эрдэмтэд хөл хорио тогтоох санал гаргаад байгаа билээ.